“Mercedes-Benz” брэндийн ачааны машинуудын механик
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
• Компанийн засварын хэсгээс нь хэрэглэгчдийн тээврийн хэрэгслийг өндөр түвшинд оношлох, засварлах, арчлах, үйлчилгээг үзүүлнэ.
• Хэрэглэгчийн дуудлага болон гэрээний дагуу тухайн хэрэглэгчийн ажлын байранд очиж, оношилгоо, засвар үйлчилгээ, арчилгааг өндөр чанартайгаар гүйцэтгэнэ.
• Гэмтлийн шалтгааныг нарийн тодорхойлж, бүрэн оношилгоо хийж, бүрэн засварлана. Хийсэн ажлаа шалгаж хүлээлгэн өгнө.
• Хэрэглэгчээс бусад эвдрэл гэмтлийг ажлын карт дээр тэмдэглэн, холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ.
• Хэрэгтэй сэлбэг хэрэгслийн жагсаалтыг зөв тодорхой гаргаж, захиалах ажиллагаанд тусална.
• Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай багаж хэрэгслийг тусгай агуулахад захиалж, зориулалтын дагуу хэрэглэж, хугацаанд нь буцаана.
• Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай програм хангамж ашиглах ба шаардлагатай тохиолдолд удирдлагаас зааварчилгаа авна.
• Хийгдсэн оношилгоо, үзлэг, арчилгаа болон бусад ажлын талаар “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН” бичиж, удирдлагад тайлагнана.
• Хариуцсан багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зориулалтын дагуу ашиглана (тосолгоо, чангалах гэх мэт).
• Засварын төвийн багаж хэрэгслийн засвар үйлчилгээ (тосолгоо, чангалах гэх мэт)-г төлөвлөгөөний дагуу хийж, гэмтлийг цаг тухайд нь мэдэгдэж, зохистой ашиглана.
• Менежерийн даалгасан бусад үүргийг гүйцэтгэнэ.
• Өөрийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, зөвхөн зохион байгуулсан сургалтаар хязгаарлагдахгүйгээр бие даан суралцах чадвартай байх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
• Холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
• Эх орноосоо өөр улсад дор хаяж 5 жилийн ажлын туршлагатай
• Mercedes-Benz брэндийн Actros, Arocs, Zetros ачааны машинууд дээр 10-аас дээш жил засвар, оношилгооны туршлагатай
• Ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутагт ажиллах боломжтой, хариуцлагатай, идэвх санаачилгатай, өгөгдсөн үүрэг даалгаврыг хурдан хугацаанд гүйцэтгэх чадвартай, зохион байгуулалттай, цаг баримталдаг, бие даан ажиллах чадвартай
• Mercedes-Benz-ээс олгосон дараах сертификатуудтай байх: (engine, 501, 926, Transmission G240, Axle HL7)
Нэмэлт мэдээлэл:
• Үндсэн цалин + KPI-д суурилсан урамшуулал
• Олон улсын брэндүүдтэй хамтран суралцах, хөгжих боломж
• Эрүүл мэндийн даатгал
• Ажилтны унаа
• Уян хатан ажлын цаг
• MSM компанийн бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж