MCLAREN БОЛОН JACK DANIEL’S-ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ.

McLAREN RACING болон Jack Daniel’s нар Теннесси вискиний тусгай загвараа зарлалаа. ШИНЭ САВЛАГААНЫ ТУСГАЙ ЗАГВАРJack Daniel’s-ийн тусгай загварт McLaren-ийн өвөрмөц papaya (улбар шаргал) өнгө, захиалгат шошго, сав баглаа боодлыг өөрчлөв. Jack Daniel’s нь McLaren Formula 1 багтай хамтран ажиллаж, түншлэл болсныхоо баярыг тохиолдуулан тусгай загварыг бүтээж, тус 2 брэндийн түүхэн мөчийг үнэнч шүтэн бишрэгчид эзэмших боломжтой боллоо. Jack Daniel’s Теннесси вискиний энэхүү гайхалтай, тусгай лонхны загвар нь мөн эдгээр алдартай брэндүүдийн ард байх, анхдагч үүсгэн байгуулагч болох ноён Jasper Newton Daniel болон Bruce McLaren нарын гэгээн дурсгалд зориулагдсан юм. Энэхүү тусгай загвар бүхий Jack Daniel’s-ийг 2023 оны Formula 1 уралдаан зохион байгуулагдах хотуудаар худалдаалагдаж эхэлсэн билээ. Томоохон хоёр брэнд хамтын ажиллагаагаа өөрсдийн баялаг түүхийн эхлэлийг тавьж, гагцхүү шүтэн бишрэгчдэдээ сэтгэл хөдөлгөм, өвөрмөц зүйлийг харуулахыг зорьжээ. 2023 оны Австралийн Гран Приг уралдааныг тохиолдуулан Jack Daniel’s нь McLaren F1 багаас санаа авч “Papaya Pit-Stop” шинэ коктейлийг Melbourne хотноо худалдаанд гаргажээ. ТОМООХОН ХОЁР БРЭНДИЙН НЭГДЭЛ.Jack Daniel’s болон McLaren Racing нь урт хугацааны хамтын ажиллагаатай, түншлэл болсноо зарлаж буй нь Jack Daniel’s Tennessee Whiskey бүтээгдсэний 155 гаруй жилийн өв уламжлал, түүхийнхээ хувьд анх удаагаа Formula 1-д нэгдэж байгаа билээ. McLaren -ийн хувьд ч дэлхий даяарх өөрийн байр сууриа баталгаажуулж, шинэ хэрэглэгчдэд хүрэх нэг алхам боллоо.McLaren & Jack Daniel’s MCLAREN БОЛОН JACK DANIEL’S -ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ 2023.

Дэлгэрэнгүй

Vecchia Romagna

18-р зууны эхэн үеэс Францад Бутоны гэр бүл нэрэх урлагт зүрх сэтгэлээ зориулж, томьёолол, нууц жоруудаар баяжуулж, үеэс үед уламжлагдан үлдэх нандин дэвтэр болох “Бутоны жор” номыг бий болгожээ. I Наполеон эзэн хааны ордонд ханган нийлүүлэгч хэмээх тухайн үеийн хамгийн нэр хүндтэй цолыг хүртэх хэмжээнд амжилттай коньяк үйлдвэрлэдэг байсан. Дэглэм нуран унаснаар тус гэр бүлийн өв залгамжлагчдын хамгийн авьяаслаг Жан Бутон Итали руу нүүн суурьшихаар явахдаа жорын номоо авч очсоноор Итали брендигийн эхлэл болжээ. Зуу гаруй жилийн дараа буюу 1939 онд тус компани бүтээгдэхүүнээ Италийн шинж чанарыг сайжруулахаар сонгож, Vecchia Romagna Buton Brandy гэж нэрлэжээ. Бүтээгдэхүүний гол онцлог болох гурвалжин талт лонх нь ч зах зээлд танигдахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хэдийгээр дэлхийн I-р дайны үеэр үйлдвэр бөмбөгдөлт өртөж сүйрсэн ч дахин сэргээж чадсан түүхтэй. Түүний дараагаар 1999 онд тус компанийг Группо Монтенегро компани худалдаж авсан нь арилжааны амжилт, түүхэн үйлдвэрлэлийн үйлдвэрийг шинэчлэн засварласнаар бизнест шинэ амьдрал өгч, Италийн архины салбарын тэргүүлэх компани болсон юм.

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Онцлох